ДЭМБ-аас COVID-19-ээр өвдсөн хүн хэдий хугацаанд эргэн тойрондоо халдварлуулах чадвартай байдгийг зарлалаа. Ихэнх өвчтөн шинж тэмдэг илэрснээс хойших 8-9 хоногт өвчин дамжуулах чадвартай байдаг гэж Орос дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгджээ. “Халдварлуулахын тулд амьд вирус тараах ёстой. Энэ халдварын үе нь хүндээр өвдсөн өвчтөнүүдэд илүү урт үргэлжлэх нь бий” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
ДЭМБ-аас хоёр долоо хоногийн хөл хорионы зөвлөмж өгдөг нь нууц үеийн тухай мэдээлэл дээр үндэслэгджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нууц үе нь 6-аас дээд тал нь 14 хоног үргэлжилдэг байна.
Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 95 саяыг давжээ. Үүнээс хамгийн олон тохиолдол гарсан орноор АНУ урьдын адил бичигдэж байна. Энэ улсад 23,9 сая гаруй хүн халдвар авсан бол хоёр, гуравдугаар байрт Энэтхэг, Бразил олжээ. COVID-19 цар тахлын үеэр нийт 2 сая гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта