Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээгдсэн ААН болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр нээгдэж байгаа газруудаар хүмүүс их үйлчлүүлэх хандлагатай байгаа. Иймээс ААН-үүд хариуцлагатай байж өөрийн байгууллагын QR код үүсгэж, хүний нүдэнд харагдахуйц байршилд тавих хэрэгтэй.
Иргэд Ebarimt аппликэйшнээр QR код уншуулахад дата шаардлагагүй тул идэвхтэй уншуулж хэвшихийг хүсье. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 154,037 цэгт QR код байршуулж, иргэд сая 680 мянга гаруй удаа уншуулсан байна. Холбогдох байгууллагуудад өдөр бүр очиж шалгалт хийж, хяналт тавьж байгаа” гэв.
Л.Баяр