Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр мэдээллийн үеэр БЗД-ийн 17 дугаар хорооны 5,083 иргэнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрсэн талаар хэллээ.
Тэрбээр “Монос эмийн сангийн хүн халдвар авсантай холбоотойгоор тус эмийн сангийн 17 хүнийг тусгаарласан бөгөөд нийт 67 хүн ажиглалт, тусгаарлалтад байгаа.
БЗД-ийн 17 дугаар хороонд голомтын илрүүлэг, үзлэг шинжилгээнд 5,083 хүнийг хамруулахад 18 хүнд коронавирус илэрсэн байна. Тухайн батлагдсан тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон хүмүүс байсан. Харин БГД-ийн 4 дүгээр хороонд 4,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэж хэллээ.
Л.Баяр