Эх-Оч ХХК өнөөдөр уул уурхайн тэсэлгээ хийсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотын эмээлт орчимд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна. Уг тэсэлгээг Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр хийсэн болох нь цагдаагийн байгуулагын шалгалтаар тогтоогдсон байна.
Одон орон, геофизикийн хүрээлэн нь газар хөдлөлтөөс гадна, уул уурхайн тэсэлгээг ч мөн бүртгэдэг байна. Тиймээс тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Долгормаа өнөөдрийн чичирхийллийг уул уурхайн тэсэлгээ байсан талаар мэдэгдсэн байна.
Тэрбээр “Өнөөдөр 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Одон орон, геофизикийн хүрээлэн нь хол ойрын газар хөдлөлтөөс гадна уурхайн тэсэлгээг бүртгэж авдаг. Тэгэхээр газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ гэсэн үг” гэжээ.
Б.Ирээдүй