Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани зөвхөн Улаанбаатар-Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол энэ сарын 22-нд Бусан руу шууд нислэгээ эхлүүлхээр болжээ.
Солонгосын хойгт байрлах энэ хотод долоо хоногийн Пүрэв, Ням гариг бүрт тогтмол нислэг үйлдэх аж. Одоогоор Үндэсний Агаарын тээвэрлэгч “МИАТ” Компани Боинг гурван ширхэг 737-800, хоёр Боинг 767-300 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Москва, Берлин, Франкфурт хотод тогтмол нислэг үйлддэг. Мөн Хайнань, Чэжү арал, Японы Нагоя, Фүкүока, Бали арал руу захиалгат нислэг хийж байгаа юм байна.