БГД-ийн 6 дугаар хорооны гурван байрны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул хамгаалалтыг буулгалаа

2021-01-15 15:151min0
gol

Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, Puma-12 дугаар байрны хамгаалалтыг буулгажээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас коронавируст халдвар илэрч, нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан.

Харин өнөөдөр дээрх байруудын оршин суугчдаас гурван дахь удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул хамгаалалтыг буулгалаа гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй