Өнгөрсөн онд ДОХ-ын халдвар 38.9 хувиар нэмэгдсэн бол тэмбүүгийн халдвар 7.6 хувиар буурчээ

Коронавирусийн халдвар тархаж, хүн бүр халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гарын ариун цэврээ сахих болсонтой холбоотойгоор цусан суулга зэрэг бусад халдварт өвчин эрс буурч байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр халдварт өвчнөөр өнгөрсөн онд 33.4 мянган хүн өвчилжээ. Энэ нь өмнөх оноос 26.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тухайлбал, салхин цэцэг 72.9 хувь, цусан суулга 51.6 хувиар тус тус буурсан байна. Мөн вируст гипатитаар өвчлөгчид 33 хувь, сүрьеэгээр өвчлөгчид 7.9 хувиар буурчээ. Харин мөөгөнцрийн өвчлөл 76.9 хувь, ХДХВ, ДОХ-ын халдвар 38.9 хувиар тус тус нэмэгдсэн бол тэмбүүгийн халдвар 7.6 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны арванхоёрдугаар сард бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 970 болж, өмнөх сараас 5.8 хувиар, цусаар дамжих халдварын тохиолдол 18.5 хувиар, гэдэсний халдварт өвчин 40 болж 56.5 хувиар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 76.1 хувиар тус тус буурчээ.

Үндэсний статистикийн хороо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн