Нэгдүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2021-01-15 12:13
w93iqwjqtn7xitf03toljnhcohbumnlwbgzeoydire49eactlntuskcv03bzctco-

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Энэ сарын 15, 16-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 17-ноос нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говь талын нутгаар явган шуургатай байна.

2021 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Цаг уур орчны шинжилгээний газар