Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 16,854 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 12 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдлээ.
Улаанбаатарт батлагдсан 12 тохиолдол нь Мөнххадагийн голомтод тусгаарлаж байсан гэр бүлийн дөрвөн хүнээс коронавирус илэрсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 17, 12 хороонд батлагдсан тохиолдлын гэр бүлийн 8 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын заримынх нь бие өвдөж, эмнэлгийн байгууллагад хандаж, үйлчилгээ авсан байжээ. Тухайлбал, Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон “Энэрэл” эмнэлгээр үйлчлүүлсэн учраас тухайн эмнэлгийн ажилчдаас шинжилгээ авч, ариутгал халдваргүйжүүлэлтийн өргөн хүрээнд хийсэн байна. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Мөн батлагдсан нэг тохиолдол нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг хүн байсан байна. Тус хэлстийн албан хаагчдад шинжилгээ хийж, ойрын хавьтлыг тусгаарлаад байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр