Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 16,854 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 12 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,491 болсноос дотоодын халдварын тоо 990 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 559 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 12 , хүндэвтэр 87, хөнгөн 459 хүн байна.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжсэн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
- “Мөнххада” компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтанд орсон, тусгаарлалтад байсан.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжсэн байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 664 байна.
- БЗД-ийн голомт –260
- Мөнххада голомтод –25
- Ачтан эмнэлэг –50
- Тэнүүн огоо-14
- Мөнгөнгүүр эмнэлэг 1тохиолдол боллоо.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 боллоо.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 24
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт –2
- ХСҮТ-5ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.