Коронавируст халдвараар хэн илүү өвчилж байна вэ?

Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?
Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Халуурах – 88%
Хуурай ханиалгах – 68%
Ядарч сульдах – 38%
Цэр гарах – 33%
Амьсгал давчдах – 19%
Булчин өвдөх – 15%
Хоолой өвдөх – 14%
Толгой өвдөх – 14%
Бөөлжих-5%
Хамар битүүрэх-5%
Гүйлгэх-4%
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?
Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?
n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн