Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15,899 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 9 нь бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,479 болсноос дотоодын халдварын тоо 978 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 559 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 12 , хүндэвтэр 87, хөнгөн 459 хүн байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.
Сүүлийн 24 цагт:
-Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 болж байна.
–Улаанбаатар 9 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
-БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүнээс коронавирус илэрлээ.
-Ачтан эмнэлгийн голомтод хоёр хүнээс нэмж коронавирус илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр