Монгол Улсын нийт импорт өнгөрсөн 7 хоногийн байдлаар 109.3 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт юм.
Импортод эзлэх гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй мөн харьцуулж үзэхэд хүнсний бүтээгдэхүүний импорт 10 сая ам.доллар буюу 93 хувиар, бусад барааны импорт 4 сая ам.доллароор буюу 15 хувиар өсжээ.
Эрдэс бүтээгдэхүүний импорт 6 сая ам.доллароор буюу 22.1 хувиар, автомашин, машин техникийн импорт 38 сая ам.доллароор буюу 52 хувиар тус тус буурчээ.
Б.Эрдэнэ