Коронавирусийн “Британийн” омог хүүхдүүдэд тодорхой шинж тэмдэгтэйгээр илэрч байгааг шинжээчид мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр хүүхдүүдийн талаас илүү хувьд нь ядрах, сульдах шинж илэрсэн байна. Бага насны хүүхдүүд уйланхай, ааштай болдо байна. Үүнээс гадна талаас илүү хувь нь толгой өвдөж байна гэсэн бол хажуугаар нь гэдэс нь хүртэл өвдөж байжээ. Тиймээс эмч нар эцэг эхчүүдэд эдгээр шинж илэрч байгаа эсэхийг анхаарахыг зөвлөжэээ.
“37 градусаас дээш халуурах нь хүүхдүүдийн тал орчим хувьд нь ажиглагдаж байсан” гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. Түүнчлэн хоолой өвдөх нь халдварын шинжээс гадна 1 хүртэлх насны хүүхдүүдийн 35 орчим хувь нь хоолны дуршилгүй болж байжээ.
Их Британид SARS-CoV-2 коронавирусийн шинэ мутаци арванхоёрдугаар сарын дундуур илэрсэн нь тодорхой болсон юм. Шинэ болон үүсэж буй амьсгалын замын вирусийн аюулын зөвлөлдөх зөвлөлөөс энэ хувилбар нь тархац хурдан, хүн амаас илүү их болгоомж шаарддаг гэж мэдэгджээ. Нэгдүгээр сарын 7-нд ДЭМБ-ын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге коронавирусийн мутацлагдсан омог Европын 22 оронд илэрснийг зарласан аж.
ДЭМБ-аас энэ шинэ омог нэлээд цар хүрээтэй тархах магадлал өндөр байгааг анхааруулсан байна.