Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой энэ өдөр тохиож байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 41 удаагийн объектийн түймэр гарч, аврагч гал сөнөөгчид нийт 12 хүний амь нас, айл өрх, албан байгууллагын 1,6 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Тус аймагт одоогоор гал түймэр унтраах хоёр анги ажиллаж байна. Техник хэрэгсэл, гал түймэр унтраах тоног төхөөрөмж хүрэлцээ муу, дутагдалтай хэдий ч алба хаагчдын хүний нөөц, мэргэжлийн ур чадварт тулгуурлан ийнхүү тус хамт олон амжилттай үүргээ гүйцэтгэсээр байна.
Харин 2021 он гарсаар гурван удаагийн түймэр гарчээ. Эдгээр нь мөн л объектын түймэр бөгөөд гарч буй түймрүүд иргэдийн санамсар болгоожгүй үйлдэл, цахилгааны хэт ачаалалтай холбоотой гэдгийг Гал түймэр унтраах 15 дугаар ангийн захирагч, ахмад Х.Жамъяансүрэн хэллээ.
Сүхбаатар аймаг : Монцамэ