Картын үлдэгдэл буцаах үйлчилгээ гэдэг нь таны хэвийн ажиллагаатай “U-money” картанд байгаа мөнгөн үлдэгдлээ гаргуулан авах боломж юм.
Картын үлдэгдэл буцаах үйлчилгээг хаанаас авч болох вэ?
УБСК ХХК-ийн хэрэглэгчийн төвүүдээс тус үйлчилгээг авч болно.
Шаардагдах бичиг баримт:
Буцаалт хийлгэх карт болон бичиг баримттайгаа ирэх.
Үйлчилгээний шимтгэл: Хэвийн ажиллагаатай “U-money” картын мөнгийг буцаан олгох үйлчилгээний шимтгэл 100 төгрөг байна.
Буцаалт хийлгэх боломжтой картын төрлүүд:
Дараах картуудад та мөнгөн хэлбэрээр картаа цэнэглэсэн бол үлдэгдэл мөнгөө буцаалтын үйлчилгээгээр гаргуулан авах боломжтой.
Энгийн /том хүний болон хүүхдийн карт/
Хөнгөлөлттэй зорчих /оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих карт, донор/
NFC сим /“U-money” картын чип агуулсан үүрэн телефон утасны сим карт/
Updown.mn