Сүүлийн 24 цагт 16975 шинжилгээ хийхэд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр илэрсэн бүх тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.
Үүнд:
- Ачтан эмнэлгийн тусгаарлалтад байсан 1 эмчээс коронавирус илэрчээ. Энэ голотмын нийт батлагдсан тохиолдол 48 болсон байна. Ачтан эмнэлгээс 4-5 орон сууцанд халдвар голомтлон гарч байна.
- Баянгол 4-р хорооны гурван гэр бүлийн 7 хүнээс илэрсэн байна.
- Баянзүрх дүүргийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн, хөрш 4 хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ голомтод дөрвөн гэр бүлийн 10 гаруй хүн өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор тус хороонд голомтын илрүүлэг шинжилгээнд хүн амын дунд өргөн хүрээнд явуулна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 1469 болноос 909 нь эдгэрч /61.9%/, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэгт нийтдээ 549 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 449 хүн байна.
Улаанбаатар хотод Мөнххада, Тэнүүн-Огоо, Ачтан, Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос идэвхтэй халдварын тохиолдлууд бүртгэгдээд байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Л.Баяр