Хууль эрхзүй

 Олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт

Нийслэлийн прокурорын газар нь мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг бүрэн, шуурхай шалгуулах зорилгоор олон талт, шат дараалсан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хяналтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд удаан хугацаанд шалгагдсан, улс төрд нөлөө бүхий этгээд холбогдсон цөөнгүй хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал: 2020 онд М.Энхсайханд холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Б.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний ордтой холбоотой/ хэрэг, Д.Эрдэнэбат нарт холбогдох /Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой/ хэрэг, Ж.Эрдэнэбат нарт холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох /Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сантай холбоотой/ хэрэг, Улсын Их хурлын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргүүд байна.

Түүнчлэн олон үйлдэл, олон яллагдагчтай мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй, эдийн засгийн болон залилах, мөнгө угаах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал:

  • Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох 213 хавтаст хэрэг,
  • “Өгөөжтэй өв” ХХК-ийн захирал М.Чинбат нарын 30 хүнд холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон, мөнгө угаасан гэмт хэрэг,
  • Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Лью Тингхуа /Liu Tinghua/ нарын 15 хүнд холбогдох цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан хэрэг
  • 2012 оноос хойш шалгагдсан А.Урансайхан нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 56 хавтаст хэрэг,
  • 2014 оноос хойш шалгагдсан Б.Цагаандарь нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 33 хавтаст хэрэг,
  • Казахстан улсын иргэн М.Марат, Э.Оюунчимэг нарт холбогдох 11350 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 595 хавтаст хэрэг,
  • Б.Мөнхтуяа нарт холбогдох 260 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 25 хавтаст хэрэг,
    2012 оноос хойш үйлдэлтэй Б.Гүррагчаа нарын 6 хүнд холбогдох 35 үйлдэлтэй залилах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэв.

Н.Батаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close