Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэж, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжжээ

2021-01-13 11:191min0
husut

Сүүлийн 24 цагт 16975 шинжилгээ хийхэд Улаанбаатарт 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,469 болсноос дотоодын халдварын тоо 969 боллоо.

Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 549 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 12 , хүндэвтэр 87, хөнгөн 449 хүн байна. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 гээд нийт 38 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй