Монгол Улсад коронавирусний халдварын голомт үүсэж, хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотой иргэдийн утасны ярианы хэрэглээ багасаж, дата хэрэглээ өсчээ.
Тухайлбал, ярианы ачааллын 2020 оны 10-12 дугаар сарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийн дундажтай харьцуулахад 8-10 хувь багассан байв.
Дата хэрэглээний хувьд 2019 оны ачаалалтай харьцуулахад тогтвортой буюу жилийн туршид улиралд дунджаар 10 гаруй хувиар өсдөг. Харин 2020 оны эхний арван сард ачаалал 10-13 орчим хувиар өсч байсан нь хөл хорио тогтоосон 11, 12 дугаар сард 20 гаруй хувиар өсчээ.
Түүнчлэн, өнгөрсөн 11,12 дугаар сарын дата ачаалал 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 80 гаруй хувиар нэмэгдсэн байна гэж Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн цахим хуудсанд дурджээ.
Б.Эрдэнэ