КОВИД-19 түүний хор уршгийн талаар эрдэмтэн багш нар мэдээлэл өглөө.
Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчлөх нь ханиадтай төстэй мэтээр буруугаар ойлгож болохгүй. Хөнгөн өвчилсөн ч хүндрэх талтайг анхаарах хэрэгтэй гэдгийг АШУҮИС, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй эмч Р.Оюунгэрэл онцолж байна.
Хятад улс, зургаан сарын дараах судалгаа:
- Булчингаар өвдөх
- Ядрах
- Нойргүйдэх
- Сэтгэл гутралд орох
- Хэт хүнд үед уушгинд архаг голомт үүсгэх /хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлнө/
Бусад улсын хэвлэлийн тоймоор:
Зүрхээр байнга хатгах, зүрхний булчингийн үрэвсэл үргэлжлэх
Амьсгаадах, амьсгалахад хүнд хэвээр үргэлжлэх
Мартах
Толгой байнга өвдөх
Хөдөлмөрийн чадвар буурах
Нойргүйдэх
Тайван биш түгшүүрт байдалд байх
Үеэр өвдөх зэрэг шинжүүд удаан хугацаанд үргэлжилдэг
Бусад
Иймээс та өвдөхөөс, ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоос сэргийлээрэй. Мөн бусдыг хамгаалах нь өөрийгөө хамгаалж буй нэг хэрэг гэдгийг хэллээ.