Цар тахлыг зогсоохын тулд хүн амынхаа хэдэн хувийг вакцинжуулах шаардлагатай вэ?

2021-01-11 16:551min0
87267ff59ca57585e29a9ca1dcb0e85b

Хүн амынхаа дөрөвний гурвыг богино хугацаанд вакцинжуулсан нөхцөлд COVID-19-ийн цар тахлыг зогсоох боломжтой гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны халдвар өвчний асуудал эрхэлсэн албан бус мэргэжилтэн асан, халдвар өвчний салбарын мэргэжилтнүүдийн Олон улсын холбооны ерөнхийлөгч Ирина Шестакова мэдэгдлээ.

“Вирусийн, нянгийг гаралтай гээд ямар ч төрлийн тахлын үед хүн амынхаа 50 болон түүнээс доош хувийг вакцинжуулсаар халдварыг зогсоож чапахгүй. Тиймээс тахлыг зогосохын тулд хүн амынхаа дор хаяж дөрөвний гурвыг нь тарилгад хамруулсан байх хэрэгтэй” гэжээ.

Удаан хугацааны турш вакцинжуулснаар тарилга дуусах алдад дархлаатай хүмүүсийн нь дуусаж эхэлнэ. Тиймээс дархлааны давхаргыг хурдан хугацаанд бий болгох хэрэгтэй. Түүнчлэн вакцины үр дүн хэр удаан хадгалагдахыг хэн ч мэдэхгүй хэмээн Шестакова өгүүлжээ.

ОХУ-д арванхоёрдугаар сарын 15-нд бүх бүсэд вакцинжуулалт эхэлсэн. Иргэдэд Гамалейн нэрэмжит төвийн мэргэжилтнүүдийн боловсруулсан “Спутник V” бэлдмэлийн тарилгыг санал болгож байгаа юм.

Орчуулсан Э.Март : iz.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй