Японд коронавирусийн шинэ мутаци илэрчээ. Энэ мутаци нь Их Британид болон ӨАБНУ-д тархсанаас ялгаатай гэнэ. Шинэ омгийг нэгдүгээр сарын 6-нд Үндэсний халдвар өвчин судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд Бразилаас ирсэн 4 хүнээс илрүүлсэн байна.
Шинэ мутаци илүү өндөр халдварлах чадвартай мутациудтай их төстэй. Шинэ омогт Британийн болон Өмнөд Африкийн омгуудад байсан шиг өргөст уургийн хэсэгт байдаг N501Y, түүнчлэн ганцхан Өмнөд Африкийн омогт байдаг шиг E484К өргөс уураг дахь мутаци илэрчээ. Гэхдээ шинэ уурагт хэд хэдэн эгнээний аминхүчлийг унагадаг зүйл алга байна.
Энэ шинэ мутаци генийн нуклеотидын дарааллийн мэдээллээс болоод мэдээлэл нь хязгаарлагдмал байна. Тиймээс одоогоор хэр аюултай, амархан халддаг, мөн шинжилгээ, вакцины үр дүн хэр болохыг тогтоох боломжгүй байгаа юм.
Энэ мутациар халдварлагдсан хүмүүсийн нэг нь амьсгалахад хүнд болсон гээд эмнэлэгт хандсан бол халдвар авсан нэг эмэгтэйн хоолой, толгой өвдөж, нэг хүүхэд өндөр халуурчээ. Харин дөрөв дэх өвчтөн шинж тэмдэггүйгээр халдвар тээж байна.
Орчуулсан Э.Март : korrespondent.net