Шведийн хаан XVI Карл Густав хаан төр засгаас н коронавирустэй хийсэн тэмцэл тохиромжгүй байсан гэдгийг хүлээжээ. Ингээд тус улс Зул сарын баярын өмнөхөн хатуу хөл хорио тогтоосон юм.

Шведийн орон нутгийн алба, дунд сургуулиуд өдгөө хаагдаж байна. Дэлгүүр, спорт заал, нийтийн хоолны газруудад үйлчлүүлэгчдийн тоонд хязгаар тогтоосон байна. Энэ хөл хорио нь Швед улсад коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш тавигдаж байгаа анхны хөл хорио юм.

Тус улсын ерөнхий халдвар судлаач Андерс Тегнелл энэ хөл хориог “ялааг алхаар цохиж алахын үлгэр” гэж нэрлээд, улс орон нь коронавирусийн нас баралтыг бууруулахын тулд урт хугацааны стратеги боловсруулах, мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэжээ. Тиймээс Тегнелл спорт газруудаа хаагаагүйгээс гадна дэлгүүр, ресторануудаа нээжээ. Халдвар судлаачийн үзсэнээр хөл хорио байнга тогтоох, зогсоох нь эдийн засагт хортой гэжээ.

Швед улс коронавирусийн эхний давалгааны үеэр бүрэн хөл хорио тогтоохоос татгалзсанаас болоод нас баралт өндөр бүртгэгдэж байгаа юм. Тус улсад ахмад настны асрамжийн газарт очихыг хязгаарлаагүйгээс болоод эхний саруудад ахмад настнуудын дунд нас баралт өндөр байсан юм.

Швед улс арванхоёрдугаар сарын 27-нд хүн амаа коронавирусийн вакцинд нийтэд нь хамруулж эхэлсэн. Засгийн газраас нь Европын BioNTech, Pfizer компанийн вакцины бэлдмэлүүдийг худалдан авчээ.

Орчуулсан Э.Март : health.sm.news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн