Беверли-Хиллздээ алдартай мэс засалч Пейман Симони коронавирусийн улмаас нас баржээ. Тэрбээр цар тахлын үеэр ажлаа үргэлжлүүлж байснаас болоод амиа алдсан гэж мэдээлж байна.
“Эмч нар” теле шоунд оролцогч тэрээр Лос-Анжелесийн Седарс-Синай эмнэлэгт хүргэгдсэн боловч эмч нар түүнийг аварч чадсангүй. Эх сурвалжийн мэдээлснээр Симони ажлаа хийж байх үедээ үйлчлүүлэгч эмэгтэйгээсээ халдвар авсан гэнэ.
Бүсгүй эмнэлэгт үйлчлүүлэхдээ халуунаа үзүүлж, эрүүл мэндийн анкет бөглөжээ. Ингээд мэс засалч түүнд мэс засал хийж байх үед эмэгтэй түүний нүүр лүү ханиасан байна. Хэд хоногийн дараа бүсгүй Симонийн туслах руу ярьж, коронавирусийн халдвар авсан болохоо мэдэгдсэнээр эмч хөл хорионд орж, удалгүй амьсгалж чадахгүй болох зэрэг халдварын шинж тэмдэг илэрчээ.
50 настай Симони эмнэлэгт очоод удалгүй уушги нь ажиллагаагүй болж, комд орсон гэнэ. Удалгүй тархинд нь цус хурснаас болоод нас баржээ.