2021-01-11 09:241min00

Сэлэнгэ аймгийн голомт хумигдаж, батлагдсан 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрч, хяналтаас гарлаа

sel

Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, тус аймагт батлагдаад байсан 217 тохиолдлын 193 нь буюу 89% нь  бүрэн эдгэрч хяналтаас гарчээ.

Одоо эмчилгээний дараах сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн эмчлүүлж байгаагаас маргааш 3 иргэн сувиллын хяналт руу шилжих гэж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.