УОК, Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гараг буюу 11-ний өдрийг хүртэл томоохон голомт гарахгүй бол Хөл хорионы зэрэглэлийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллуулж байсан үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн. Харин өнөөдөр /2021.01.09/ Нийслэлийн Онцгой Комисс уг асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргажээ.
Дараах худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг нээхээр болжээ.
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Авто техникийн зах
- Ресторан, кафе, цайны газар
- Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
- Хувцас захиалга засвар үйлчилгээ
- Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
- Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
- Цүнх захиалга
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож түлхүүр, цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
- Авто засвар, дугуй засвар
Б.Эрдэнэ