ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

2021.01.09-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1829 дуудлага ирснээс 645 нь яаралтай тусламж, 931 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 3228 хүн мэдээлэл авчээ.

Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2089 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 40 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 110 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 136 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж  урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Эрүүл мэндийн яам

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн