Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Төрийн санд Оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой.
Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?” гэжээ.
Б.Эрдэнэ