Оросын Батлан хамгаалах яам “Исламын улс” террорист бүлэглэлийн лидер Ибрагим Абу Бакраль Багдадийг агаараас довтлох үеэр устгагдсан хэмээн таамаглаж байна. Тус яамны мэдэгдэлд Ибрагим Абу-Бакралийн мэдээллийг янз бүрийн сувгаар шалгаж байгаа талаар өгүүлсэн байна.
Исламын террористуудын дарга нарын зөвөлгөөний үеэр Оросууд СУ-35 ба СУ-34 онгоцоор агаарын цохилт хийсэн ба энэ үеэр террорист бүлэглэлийн Цэргийн зөвлөлд ордог өндөр тушаалтнууд устгасан аж. Мөн энэ үед хээрийн дунд төвшний 30 дарга болон тэдний хамгаалалтын 300 дайчдыг устгасан байна. Тэдний дунд Ракка хотын “эмир”Абуаль-Хажиаль-Мысри, Раккаас Эс-Сухне хүртэлх районыг хянаж байсан ИбрагимАн-Наефаль-Хаж, ИУ-ын “Аюулгүй байдлын албаны” дарга СулейманАль-Шауах нар байгаа гэнэ.
Исламын террористуудын дарга нарын зөвөлгөөний тухай мэдээллийг БХЯ тавдугаар сарын сүүлчээр авсан байв. Зөвөлгөөн дээр Ракка хотоос террористуудыг “өмнөдийн коридор” гэсэн замаар гаргах асуудал яригдсаныг ч тогтоосон байна. Исламын дарга нарын цугларалт ба уулзах газрыг нисгэгчгүй аппаратаар тогтоосоны дараа нисэх онгоцнууд тавдугаар сарын 28-ны шөнийн Москвагийн цагаар 00.35 -00.45-ын хооронд уулзалтын газрыг бөмбөгджээ. Оросууд агаарын цохилт хийж байгаагаа америкчуудад урьдчилан мэдэгдсэн байна.
М.ЭРДЭС