Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороо буюу 25 дугаар эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгээс Гэмтлийн эмнэлгийн нутаг дэвсгэрт өнөөдрийн 03:00 цагаас эхлэн энэ сарын 11-ний 06:00 цаг хүртэл гурван хоногийн хугацаанд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Учир нь энэ сарын 05 өдөр Улаанбаатарт бүртгэгдсэн коронавируст халдвар авсан Баянгол дүүрэгт хөдөлгөөн хязгаарласантай холбоотой коронавирусийн халдвар авсан тохиолдлуудын маршруттай холбоотой юм.
Иймээс ард иргэд та бүхэн дээрх маршрутад анхаарал хандуулж тухайн цаг, өдөрт тус газруудаар үйлчлүүлсэн бол шинжилгээнд хамрагдана уу.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулна. Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд эдгээр шинжилгээний цэгүүдэд очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.
Бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд:
- Баянзүрх дүүрэг: -142-сургууль
- Сонгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
- Баянгол дүүрэг: -13 дугаар сургуульд болно.
Л.Баяр