Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12200 шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Дээрх тохиолдлууд бүгд Улаанбаатарт бүртгэгдлээ. Үүнийг задалбал -Шинээр илэрсэн тохиолдлуудын 10 нь Ачтан эмнэлгийн эмч ажилтан, гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрлээ.
-Хоёр нь өмнө батлагдсан тохиолдлын гэр бүлийн буюу нэг орцны дамжсан хавьтлаас коронавирус илэрлээ. Энэ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэж үзэж байгаа аж.
-Голомтын банкны нэг ажилтнаас коронавирус илэрлээ. Энэ нь цэгийн тандалтын шинжилгээгээр илэрсэн бөгөөд эх уурхайг тогтоохоор тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкны салбараар арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүд дээрээ шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Тухайн салбарын теллер коронавирусээс өвчилсөн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр