Варшавын анагаах ухааны их сургууль 250 мянган золат буюу 70 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Учир нь тус сургууль алдартнууд, улстөрчдийг ямар ч дараалалгүйгээр коронавирусийн вакцинд хамруулсан гэж Эрүүл мэндийн сайд Адам Недзельский мэдэгджээ.
Эдгээр хүмүүс нь өөрсдийгөө эмч гэж зориудаар худлаа бичиж байгаад нэн тэргүүнд тарилга хийлгэсэн аж. Зөрчлийн мэдээлэл шалгалтын эхний өдөр илэрсэн бөгөөд хамгийн бага торгуульд тооцогдож байна. Торгуулийн хэмжээг санхүүжилтийг нь хасах байдлаар өөрчлөх боломжтой гэжээ.
Польшид нэгдүгээр сарын эхний өдрөөс л вакцинжуулалттай холбоотой дуулиан дэгдэж эхэлсэн юм. Энд Европарламентын гишүүн Лешек Миллер, жүжигчин Кристина Янда нар тарилга хамгийн түрүүнд хийлгэжээ. Тэд хэрэггүй болсон, ашиглах боломжгүй байх магадлалтай вакцинуудын илүүдэл тунг хийлгэсэн гэжээ.
Тус улсад арванхоёрдугаар сарын 27-ноос вакцинжуулалт эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 15-наас хүссэн хүн бүр бүртгүүлж, хийлгэх боломжтой юм байна. Вакциныг үнэгүй, сайн дурын үндсэн дээр хийж байгаагаас гадна тариулсан нь тусгай тодорхойлолт, цахим код авч, зарим хязгаарлалтыг баримтлахгүй байх боломжтой болох аж.