Монгол Улсын дотоодын нөхцөл байдал амаргүй болсон байна. Өнөөдрийн 11 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр 24 цагийн дотор “Ковид-19” вирусийн халдварын тохиолдол 41-ээр нэмэгдэж, халдварийн нийт тохиолдолд 1349-д хүрээд байна.
Дотоодын нөхцөл байдлаас гадна гадны улс орноос эх орондоо ирэх гэсэн иргэдийн гомдол ч тасрахгүй байгаа юм. Тухайлбал сүүлийн үед БНСУ-аас эх орондоо буцах гэсэн иргэд төр засагтаа нэлээн гомдолтой байгаа тухай мэдээлэл цацагдах болсон.
Тэгвэл гадаад харилцааны яамнаас ковидын нөхцөл байдал, татан авалттай холбоотойгоор дараах тайлбарыг хийж байна.
Гадаад харилцааны яам “Монгол Улсын дотоодод үүссэн нөхцөл байдал нь улам хүндэрч байна. 1000 хүнд оногдох өвчлөлийн тоогоороо хүн амтай харьцуулахад олон улсын дундаж үзүүлэлтээс давчихсан явж байна. Нэг үгээр хэлбэл дотоодод нөхцөл байдал маш өндөр эрсдэлтэй болсон. Ийм үед гадаадаас иргэдээ татан авчрах боломж хомс. Нөгөө талдаа гадаадаас ирсэн иргэд Монголд ирээд илүү хүнд нөхцөл байдалд орох эрсдэлтэй гэж мэргэжлийнхэн дүгнэж буй. Монголд ажилгүйдэл өндөр, өрхийн орлого буурсан гэх мэт эдийн засгийн хүндрэл байнга л нэмэгдэж байна” гэжээ.
Мөн Гадаад харилцааны яамны зүгээс БНСУ-д буй Монгол иргэдийг тус улсад нөхцөл байдалд хүнд байлгахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч, холбогдох хүмүүстэй ярилцаж, тусламж өгөх чиглэлд ажиллаж байгаа гэнэ.