Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 16377 шинжилгээ хийжээ. Ингээд 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Дээрх 41 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Үүнээс 16 тохиолдол нь Ачтан эмнэлгийн голомтоос гарлаа.
Тодруулбал тус эмнэлгийн батлагдсан 9 хүнийн ойрын хавьтал болох гэр бүл, ажлын газрын хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Ингэхэд гэр бүлийн 7 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ голомтын нийт батлагдсан тохиолдол 16 болсон байна. Батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болсон ажлын газрын 88 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж, эхний шинжилгээг аваад байна. Мөн тус эмнэлгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн.
Л.Баяр