Дархан-Уул аймаг коронавирусийн халдваргүй бүс болж, албан ёсоор зарлагдах боломж бүрдлээ

2021-01-06 09:34
darhan

Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулж хариу “СӨРӨГ” гарсан учраас Дархан-Уул аймаг “Ногоон Бүс” болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн байна.

Ингээд энэ сарын 07-ноос буюу пүрэв гарагаас дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.

Үүнд:
-ОУ-ын байгууллагууд
-Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, ХТ-үүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
-Зочид буудлууд,
-Спорт зал танхимууд, /ЕБС спорт зал/
-Фитнесс, иог, spiniing
-Теннис, билльяард төвүүд,
-Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
-Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
-Нэг цэгийн үйлчилгээ
-Саун бассейн
-Нийтийн халуун ус
-Гоо сайхан
-Мэргэжлийн түр сургалтууд
-Сүлжээний бизнес
-Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах ажээ.

Гэхдээ бүх үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй гэж аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Б.Азжаргал өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.

Мөр тэрбээр :Өнгөрсөн цар тахалын хүнд үед биднийг удирдан чиглүүлж, дэмжин тусласан Я.Содбаатар даргатай УОК, ЕС-ын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, УИХ гишүүн Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нартаа болон ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ болон нийт эмч, сувилагч, Цагдаа, Онцгой, МХГ, нийт төрийн албан хаагчиддаа чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлье” гэжээ.

 

Л.Баяр

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих