Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өчигдөр /2020.01.05/ 18:00 цагт хамгаалалтад авсан талаарх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр гарсан билээ.
Энэ талаар ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах GoGo.MN сайтад тодруулга тайлбар өгчээ. Тэрбээр
-Манай эмнэлэг коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтэн, эмнэлгээр үйлчлүүлэгчдээс түргэвчилсэн шинжилгээг тогтмол авч байгаа. Өчигдөр манайд “Ачтан элит” эмнэлгээс нэг эмч ирж, хоёр өвчтөнийг үзсэн. Өнөөдөр “Ачтан элит“-д халдварын голомт үүссэнийг мэдээлсэн учир эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгчдээсээ түргэвчилсэн шинжилгээ авлаа. Хариу бүгд сөрөг гарсан. Харин онош тодруулах зорилгоор тухайн эмчийн үзсэн хоёр өвчтөн, сахиур зэрэг 6-7 хүнд PCR шинжилгээ авч, 21.00 цагийн орчимд ХӨСҮТ-д хүргүүлсэн.-Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хүлээн авах тасаг хэвийн ажиллаж байна. Хамгаалалтад авсан юм алга. Эмч, мэргэжилтнүүдээс шинжилгээ авах үед орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Халдварын шинэ мэдээлэл гарах бүрд манай эмнэлгийн бүсэд халдвар батлагдсан тохиолдолд тандалт хийж, асуумж судалгаа авч байгаа” гэжээ.
Л.Баяр