Улаан лооль, зарим төрлийн жимс нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүсийн уушгийг нөхөн сэргээдэг болохыг Америкийн Мэриленд муж, Балтимор дахь Жонс Хопкинсын их сургуулийн дэргэдэх Блумбергийн нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.
Хүнсэндээ улаан лооль, алим зэрэг жимс ногоо тогтмол хэрэглэснээр тамхичин байсан хүмүүсийн уушгины үүрэг доголдох үзэгдлийг 10 жилээр удаашруулдаг байна.
Өөрөөр хэлбэл улаан лооль, алиманд тамхинаас үүдэлтэй уушгины гэмтлийг нөхөн сэргээдэг тодорхой нэгдэл агуулагддаг аж. Мөн тамхи огт татаж байгаагүй хүмүүс ч өдөр тутамдаа улаан лооль хэрэглэснээр уушгинд нь сайнаар нөлөөлж байгаа нь тогтоогджээ.
Энэхүү эрдэм шинжилгээний ажлыг удирдан явуулсан Ванесса Гарсиа-Ларсен болон түүний багийнхан уушины функциональ шинжилгээг 2002 онд Их Британи, Норвеги, Германы насанд хүрсэн 650 гаруй иргэний дунд спирометрийн тусламжтайгаар явуулж, 10 жилийн дараа дахин судалсан байна. Гэтэл хоолны дэглэм, уушгины үүрэг хоёрын хоорондын харьцаа тод илэрч байжээ.