Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 4-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 11,581 шинжилгээ хийлээ. Ингээд 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,308 болсноос дотоодын халдварын тоо 817 боллоо. Үүнээс 884 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 413 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 12 , хүндэвтэр 126, хөнгөн 272 хүн байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Нийт эдгэрсэн хүний тоо 882 боллоо.
Л.Баяр