Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэл сунгаж, энэ өдрөөс хойш худалдаа үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах шийдвэр гаргалаа.
Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд хатуу хөл хорионы дэглэм эргэж орно гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.
Ковид-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаад байгаа дуулгалаа.
Н.Батаа