Коронавирусийн цар тахал дэлхий даяар тус тусдаа өөр өөр дэгдэлтээс үүсгэгдсэн, энэ талаарх олон ч судалгаа бий гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Синьхуа, БНХАУ-ын Төв телевизэд өгсөн ярилцлагандээ мэдэгджээ.
Үл мэдэгдэх вирус Хятадыг дайрч, улс орон даяар тархвар судлалын шинжилгээ хийж, эмгэгийг нь илрүүлж, чухал гэсэн бүхий л мэдээллээ нийтэлсэн гэж тэрбээр хэлсэн байна.
“Бид худал мэдээлэл, улс төржүүлэх, гутаан доромжлох оролдлогын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж байсан. Цар тахлын эсрэг тэмцлийн бодитой мэдээлэл, ой санамжийг худал хуурмаг байдлаар гажуудуулахгүйн тулд хатуу тэмцсэн” хэмээн Ван И онцолжээ.
Associated Press агентлагт өнгөрсөн оны сүүлчээр Бээжин коронавирусийн гарлыг судлахтай холбоотой бүх судалгаа шинжилгээг хатуу хяналтанд байлгадаг гэсэн мэдээлэл гарсны дараа Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ мэдэгдлийг хийсэн байна. Тус агентлагт тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар БНХАУ-ын өмнөд хэсэгт вирусийн гарал үүслийг судалдаг, цэргийнхэнтэй холбоотой эрдэмтдэд шагнал хэмээн хэдэн зуун мянган доллар төлдөг бөгөөд засгаас тэдний нээлтийг хянаж, бүх мэдээллийг тодоххой зорилтот бүлгээс сайшаасны дараа нийтлэхийг зөвшөөрдөг гэжээ. Энэхүү зорилтот бүлгийг нь засгийн газраас нь удирдаж, БНХАУ-ын дарга Си Зиньпинээс шууд тушаал авдаг гэжээ.
Үүний улмаас Хятадын засаг захиргаа ДЭМБ-д Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчинтэй холбоотой маш бага мэдээлэл дэлгэсэн гэсэн байна.