Өчигдөр ЭМЯ, МХЕГ, ОБЕГ зэрэг мэргэжлийн 11 байгууллага өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар нийт хүн амын дунд өргөн хүрээнд тархах эрсдэл маш өндөр байгаа учраас хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг Улаанбаатар хотод үргэлжлүүлэн 14 хоног сунгах саналыг Улсын онцгой комисс /УОК/, Засгийн газарт хүргүүлсэн байна.
УОК уг саналыг хэлэлцэж шийдвэрээ гаргасны дараа 14:00 цагаас Засгийн газар хуралдан эцсийн шийдвэрийг гаргах юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бямба гаригт мэдээлэл хийх үеэрээ “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногийн дотор хүн амын дундаас эх үүсвэр нь тодорхойгүй 18 тохиолдол гарч ирлээ. Цаашдаа хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тиймээс хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр байгаа” гэсэн юм.
Л.Баяр