Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан цаг наргүй ажиллаж байна. БЗД-ийн 85000 өрхөөс шинжилгээ авсан. Энэ иргэдээс халдвар илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр илэрлээ. Өнөөдрийн байдлаар шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна.
1. Мөнххада компанийн ажилчид хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй
2. БЗД-ийн гэр бүлийн хоёр хүн Баянзүрх дүүргийнх
3. БГД-ийн сайн дураараа өгсөн хоёр хүнээс илэрсэн
4. Дархлаа сул хүнээс халдвар илэрсэн
130000 орчим шинжилгээг өнгөрсөн 10 хоногийн хугацаанд хийсэн. Сүүлийн илэрч байгаа тохиолдлууд хаанаас халдвар авсан нь тодорхой бус байна. Тиймээс ард иргэдийн дунд халдвартай хүн явж байж болзошгүй. Алаг цоог дэгдэлт рүү орох болоогүй гэж үзэж байгаа. Гэхдээ нөхцөл байдал цаашдаа хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй, цаашдаа хэр олон хүнээс илрэхээс шалтгаална. Сүүлийн хоёр хоногт ард иргэдийн дундаас 18 тохиолдол илэрсэн.
Л.Баяр