Дархан-Уул аймгийн нийт хүн амын 10 хувийг PCR шинжилгээнд хамруулна

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Цаашид Дарханчууд ногоон бүс болсноо батлахын тулд 2021 оны 1 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 22 байгууллагын 11153 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулахаар аймгийн Онцгой комиссын шийдвэр гарсан ажээ.

Энэ ажилтай холбоотой ерөнхий эмчийн тушаалаар зохион байгуулах, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал, тээвэрлэлтийн багуудын бэлтгэл байдал хангагдаж өнөөдөр /2021-01-01/өдөр шинжилгээ авах байрнуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ гэж Дархан –Уул аймгийн DBS телевиз өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн