Татварын ерөнхий газар 2020 оны амжилт бүтээлээ дүгнэж, тайлангийн хурлаа оны сүүлийн өдөр цахимаар зохион байгуулав.
Монголын татварын алба “Цахим татварын жил”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа 100 хувь цахим болгож, “Ковид-19” халдварын үеийн эдийн засгийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулиудыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын татварын байгууллагын сайн туршлагыг амжилттай нэвтрүүлсэн он байлаа.
ТЕГ-ын дарга Б.Заяабал ирэх жилдээ татвар төлөгчдийг цахим хэрэглээнд дадуулах, иргэдийн татварын талаарх ойлголтыг сайжруулах чиглэлээр анхаарч 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарлав.
МҮХАТ-аас зохион байгуулсан “Бизнесийн орчны судалгаа 2020” судалгааны тайлангаар татварын тогтолцооны шинэчлэл, цахим шилжилт, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа олон улсын татварын байгууллагуудын сайн туршлага зэргийг татвар төлөгчид эергээр үнэлсэн амжилттай хуучин оноо үдэж байна.
Цахим тайлангийн хурлын төгсгөлд ТЕГ-ын 2020 оны шилдэг татварын улсын ахлах байцаагч, шилдэг татварын улсын байцаагч болон ажилтан албан хаагчдаа шалгаруулан урамшууллаа.
Татварын ерөнхий газар