Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12 дугаар сарын 16,17-наас тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, дөрвөн удаагийн шинжилгээ нь, сөрөг гарсан тул 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 913 хүн ажиглалтад байна.
Нийт хоёр голомттой холбоотойгоор 1,870 хавьтал хяналтад байгаа юм. Мөн өнгөрсөн 24 цагт долоон хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсон бөгөөд 837 хүн эдгэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр