Францын хүн аалз гэгддэг Ален Робер Барселонагийн хамгийн өндөр зочид буудал руу авирчээ. Тэрбээр ямар нэгэн аврах олсгүйгээр, нүцгэн гараараа дээш өгссөн аж. Ийнхүү тэрбээр 29 давхар барилга дээр гарчээ. Өдгөө 54 настай тэрбээр дэлхийн хамгийн өндөр 70 цамхгийг эзлээд байгаа аж.