Хурдан хийгээд идчих хоолны жор хайж байна уу? Тэрияки соустай тахианы далавч шарах нь АМАРХАН бөгөөд АМТТАЙ болдог. Тэрияки соустай тахианы далавч шарах нь АМАРХАН бөгөөд АМТТАЙ болдог.
Орц:
Соя соус – ½ аяга
Бор сахар – 2 х.х
Гүнжидийн тос – 1 ц.х
Алимны цуу – 1 ц.х
Сармис – 3 хумс
Цагаан гаа /үрсэн/ – 1 х.х
Гүнжидийн үр – 1 ц.х
Төмсний цардуул – 1 х.х
Тахианы далавч – 1 кг
Хийх заавар:
1. Шарах шүүгээгээ 200С-д асааж, халаана
2. Соя соус, бор сахар, алимны цуу, гүнжидийн тос болон үр, сармис, цагаан гаа, төмсний цардуулаа хольж соусаа бэлдэнэ.
3. Далавчаа соустайгаа сайтар холино.
4. 30 минут таглан амрааж, амт оруулна. Яарч байвал энэ алхмыг алгасаж болно оо.
5. Торон лист дээр хооронд нь зайтай тарааж өгнө. Ингээд 200С-д 30 минут шараад, боллоо.
Хоолны бусад жоруудыг:
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч