Улсын онцгой комиссоос Баянзүрх дүүргийн халдварын голомттой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу тус дүүргийн 70.000-80.000 иргэнийг коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээнд хамруулж, тандалт хийх ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амжилттай зохион байгууллаа.
Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисстой хамтран тус дүүрэгт шинжилгээ авах 19 цэгийг зохион байгуулж, мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт судалгаа хийх болон шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 36 багийг гарган ажиллуулсан юм.
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд эдгээр шинжилгээний цэгээр 9739, тандалтын багаар 3530 буюу нийт 13.269 хүнд шинжилгээ хийсэн байна.
Улмаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд товлосон хугацааны дагуу Баянзүрх дүүргийн 85.219 иргэнийг коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээнд бүрэн хамруулаад байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР