Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран “Нийслэлийн шилдэг гэр бүл” шалгаруулах үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагаа нь гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж буй гэр бүлийг шалгаруулж олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Шилдэг гэр бүл шалгаруулах удирдамжийг Нийслэлийн 9 дүүргийн 211 байгууллагад хүргүүлж, шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан. Нийслэлийн хүмүүнлэг гэр бүл Чингэлтэй дүүрэг Д.Мичидбат, Хан-уул дүүрэг А.Хажид, бүтээлч гэр бүл Багануур дүүрэг Г.Ариунболд, Налайх дүүрэг Д.Хонгорзул, Спортлог гэр бүл Баянзүрх дүүрэг Э. Уранцэцэг, Сонгинохайрхан дүүрэг Б.Оюундалай, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл Баянгол дүүрэг С.Дамбий, Баянзүрх дүүрэг Ш.Биндэрьяа, Оюунлаг гэр бүл Налайх дүүрэг Д.Мөнхнаст, Сүхбаатар дүүрэг Б.Мөнхдорж нар тус тус шалгарлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС